“Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.”Иох 14:18
Тэрээр энэ газарт дахин ирнэ хэмээн амласан. 1918 оны өвлийн тэсгим хүйтэн өдөр амласан ёсоороо Тэр энэ газарт хоёр дахиа ирсэн юм.
Тэр анхныхаасаа ч бүр нууцхан мэндэлжээ. Хэн ч Түүнийг ингэж ирнэ гэж бодоогүй. 1948 онд 30 насандаа Тэр анх ирээд заасан зүйлсээ дахин зааж эхлэв.
“Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай...”Иох 6:53
“Энэ (Алгасал баярын талх) бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Энэ аяга (Алгасал баярын дарс) нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.”Лук 22:19-20
Тэрээр анх ирснээсээ ч хүнд хүчир чулуучны ажил хийсэн юм. Гар хуруу, хоёр мөрөн дээр нь зовлонгийн ором үлджээ. Хүмүүс Түүнийг анх ирсэн үеэс нь ч илүү доромжилж, Бурхан биш гэцгээж байлаа. Одоо ч хүмүүс тэнгэр ширтэж дахин ирэхийг нь хүлээсээр.
Харин Тэр Өөрөө Бурханы нууц учраас хүний оюун ухаанаар Түүнийг таньж чадахгүй. (Кол 2:2)
Тэр хэн бэ гэдгийг Библиэр мэднэ. Тэр шинэ гэрээний Алгасал баярыг авчирсан.
“Түг түмдийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. ... Тэр, үхлийг мөнхөд залгина. ...”Иса 25:6-8
“Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. ...”Иса 25:9
Шинэ гэрээний Алгасал баяраар үхлийг мөнхөд залгиж, мөнхийн амь соёрхсон Ан Сан Хун Христ бол дахин ирсэн Есүс юм. Ан Сан Хун Христийг Хоёрдугаар Христ хэмээн хүлээн авч тэнгэрийн хаанчлалын авралд хүрэхийг та бүгдээс хүсэх байна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал