2023 онд Солонгос дахь Узбекистаны Элчин сайдын яамтай хамтран ASEZ WAO солонгос хэлний курс эхлүүлэв.
Солонгос хэлний курс 6 сар орчим үргэлжилж, энэ хугацаанд Элчин сайдын яамны дэд дарга зэрэг дипломатууд ASEZ WAO-н идэвхтнүүдтэй хамт хангыл (Солонгос цагаан толгой) хэл судалж, Солонгосын соёлын талаар ойлголттой болоход цаг заваа зориуллаа.
12-р сарын 17-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо “Солонгос дахь Узбекистаны элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан ASEZ WAO солонгос хэлний курсын төгсөлтийн ёслол” боллоо.
Төгсөлтийн өдөр ЭСЯ-ны дипломатууд Солонгос хэлээр ASEZ WAO-д талархаж буйгаа илэрхийлж, солонгос хэлээр бичсэн захидал, шүлэг уншиж, солонгос хэлний ур чадвараа бахдав.
1-р хэсэг дууссаны дараа 2-р хэсэгт соёлын солилцооны арга хэмжээ болж, оролцогчид Солонгос үндэсний тоглоом болох жегичаги (Солонгос тэвэг), тухо (сум шидэх тоглоом), далгона (Солонгос элсэн чихэр хайлуулах) зэрэг тоглоомоор тоглож, цаг мөчийг утга учиртай өнгөрүүллээ.
Хариуд нь Элчин сайдын яамны ажилтнууд ASEZ WAO-н гишүүдийг Узбек үндэсний хоолоор дайлсан нь хоёр орны соёлын солилцоонд улам бүр ач холбогдол дагуулав.
2024 онд ч ASEZ WAO Солонгос хэл, соёл түгээж, хүн төрөлхтнийг гэх алив үйл ажиллагаанд манлайлан оролцох болно.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал