“Ковид-19” дэлхийг хамарч, улмаар байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд байна. Кофе шопууд нэг удаагийн сав өгч, хүмүүс хоол хүнсээ захиалж, хүргэлтээр авдаг боллоо. Энэ бүхэн уг нь вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилготой байсан ч нөгөөтэйгүүр хуванцар хог хаягдлыг хурдацтайгаар нэмэгдэхэд хүргэж байна. Хувийн хамгаалалтын чухал хэрэгсэл болох амны хаалт нь нарийн хуванцар болох полипропиленээр [PP] хийгдсэн байдаг аж.
ASEZ WAO багийн зүгээс хуванцар хог хаягдлыг бууруулах зорилгоор No More GPGP (Номхон далайн их хог хаягдлын газрын товчлол) төслийг удаа дараа явуулж байна. 2020 оны 11, 12 -р саруудад буюу хоёр сарын хугацаанд хуванцар хог хаягдал цэвэрлэх ажилд нийтдээ 12 орны 3200 гаруй гишүүд оролцсон аж.
Гишүүд амралтын өдрүүдээр Сингапурын Зүүн эргийн цэцэрлэгт хүрээлэн (East Coast Park), Өмнөд Африкийн Хөх Лагун эрэг (Blue Lagoon Beach), Шинэ Зеландын Крайстчерч хотын Авондэйл зам (Avondale Road) зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс 276000 гаруй ширхэг хуванцар (12 тонн) түүсэн байна.
Тэд уг төслийг хэрэгжүүлэхдээ амны хаалт зүүх, гараа ариутгах, биеийн халуунаа шалгуулах зэргээр хорио цээрийн дэглэмийг чанд дагаж мөрдсөн байна. Цуглуулсан хуванцар хог хаягдлаа дахин боловсруулах компаниудад хүлээлгэн өгчээ. Гадаа талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон орнуудын гишүүд нь вэбсайт дээр гарын үсэг зурах кампанит аян өрнүүлэх замаар иргэдийн дэмжлэгийг авсан байна.
“Би ихэнхдээ нэг их анзаардаггүй байсан л даа. Гэтэл миний мэддэг гудамж талбайд маш их хог байсан юм байна. Цэвэрлэхэд хэцүү байх гэж бодсон чинь олон хүн хог түүсэн болохоор ёстой удсангүй. “Арван хүний нэг алхам нь нэг хүний арван алхмаас илүү чухал” гэсний учрыг ойлгож авлаа” хэмээн гудамж талбай цэвэрлэх ажилд оролцсон гишүүн И Сү Хён (Солонгос, Сөүл) өгүүлэв.
Түүнчлэн ASEZ WAO төрийн байгууллагууд дээр хуванцар хог хаягдлын аюулын талаар семинар зохион байгуулжээ. Жишээлбэл Солонгосын Дэжон хотын гишүүд бүс нутгийн захиргаан дээр очиж, хуванцар хог хаягдлын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд үйлдвэрлэл, хэрэглээ, хяналт зохицуулалт зэрэг чиглэлээр хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай байдаг учраас аж ахуйн нэгж компаниуд, засгийн газар, иргэд хоорондын нягт уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа. Бүс нутгийн захиргааны дарга уг сайн дурынханд хуванцар хог хаягдлын бохирдол ихтэй газруудыг зааж өгч, цэвэрлэгээний багаж хэрэгслээр хангажээ.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал