Перугийн Байгаль орчны яамны сайд Альбина Руиз Риос Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн ажилчин сайн дурынхны ASEZ WAO багтай онцгой цаг мөч өнгөрүүлэв.
Сайд Руиз 5-р сарын 17-нд Шинэ Иерусалим Пангюу ариун өргөөнд болсон ASEZ WAO-н нөхөрсөг уулзалтын үеэр “Ногоон дэлхий рүү нэг алхам” сэдвийн дор ASEZ WAO-н гишүүдтэй харилцахдаа уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах арга замын талаар ярилцав.
Сайд Руиз байгаль орчин хамгаалах хүчин чармайлтын талаар туршлага, мэдлэгээ хуваалцаж, ирээдүйн удирдагчид болох ажилчин залуус уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах нь чухал гэдгийг онцлов.
Нөхөрсөг уулзалтын дараа Перугийн Байгаль орчны яам болон Бурханы сүм MOU гэрээнд гарын үсэг зурж, байгаль орчин хамгаалах чиглэлээр тасралтгүй, идэвхтэй хамтран ажиллахаа амлав.
Сайд Руиз ASEZ WAO-тай хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн сацуу ASEZ WAO-д урам өгч, “Хамгийн гол нь залуучууд өөрсдөө байгаль орчны идэвхтэн болж, тодорхой арга хэмжээ авахад хүмүүсийг сэрээх ёстой” хэмээн дурдлаа.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал