Хүний амьдралын өдөр хоногууд идэж унтаж нэгэн хэвийн давтагдсаар зай завгүй өнгөрч байдаг. Тэд эд хөрөнгө, нэр төр, эрх мэдлийн төлөө эсвэл зүгээр л амьдрахын төлөө насан туршдаа улайран ажилладаг ч эцэстээ бүгд үхэлтэй нүүр тулдаг. Харин махан биеийн үхлээс ч аймшигтай зүйл бол үхсэний дараах шүүлт юм.
“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг...”Евр 9:27
Гэмт хэргийн үйлдэл CCTV камерт бичигдсэн байдгийн адил энэ дэлхий дээр үйлдсэн бүхэн тэнгэрийн номд нэгд нэггүй бичигддэг.
“... Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв.”Илч 20:12
Энэ дэлхийд буруутай буруугүйг, мөн ялын хэмжээг нь хуульд үндэслэн шийдвэрлэдэг шиг үхсэний дараа там явах эсэхийг Библид үндэслэн шийдвэрлэдэг.
“...Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой.”Илч 20:13-14
Гэвч Библид шүүгдэхгүй онцгой хүмүүс байгаа гэж тэмдэглэгдсэн байдаг.
“Анхны амилалтад багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй ажээ. ...”Илч 20:6
Хоёр дахь үхэл буюу тамын галт нуурын шийтгэлийг үл амсах анхны амилалтад багтахын тулд яах ёстой юм бол? Бурхан анхны амилалтад багтах аргыг ч мөн Библид тодорхой бичиж үлдээсэн байдаг.
“Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.”Иох 6:54
Анхны амилалтад багтъя гэвэл бид Есүсийн мах, цусыг идэж уух ёстой. Тэгвэл бид хэрхэн Есүсийн мах, цусыг идэж уух вэ?
“—Май, ид, энэ (Алгасал баярын талх) Миний бие... —Үүнээс (Алгасал баярын дарснаас) та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.”Мат 26:26-28
Шинэ гэрээний Алгасал баярыг сахивал Есүсийн мах, цусыг идэж уун, бүх нүгэл уучлагдана. Нэг ёсондоо бүх нүглээ уучлуулсан тул шүүгдэлгүй, анхны амилалтад орно гэсэн үг юм. Хүмүүсийн тэгтлээ ач холбогдол өгч эрхэмлэдэг энэ газрын бүх юмс үхсэний дараа Бурханы шүүх сэнтийн өмнө ямар ч хэрэггүй болно.
Гэвч Есүсийн мах, цусаар тогтоосон шинэ гэрээний Алгасал баярыг сахиж анхны амилалтад багтах. Анхны амилалтад багтсан хүн л тамын шийтгэлээс зайлсхийж чадна. Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы сэргээсэн шинэ гэрээний Алгасал баяр сахиж, мөнх амьтай болоод үеийн үед сүр жавхлан эдлэх тэнгэрийн хаанчлалд ороорой.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал