Таван талх, хоёр загасны түүхэнд
Бурхан 5000 хүнийг хооллосон гайхамшгийн талхыг
мөхөж устах хоол гэж айлдсан.
Мөн цөлд 40 жил амьдрах явцад нь буулгасан
гайхамшгийн маннаг идсэн ч мөхөж устах хоол гэж айлдсан.
Гэвч Алгасал баярын талхны бодит нь Есүс учраас
энэ нь мөнх амийн хоол гэж айлдсан.
Гайхамшгийн ертөнцөд хүний хүчээр юу ч хийж чадахгүй.
Канааныг тандсан арван тандагч
өөрсдөө юу хийж чадахаа л бодож байсан.
Гэвч Иошуа Калеб хоёр Бурхан юу хийж чадахыг бодсон.
Бурханы сүмийнхэн Иошуа Калеб хоёр шиг
Ан Сан Хун Христ болон Эх Бурханы хүч чадалд итгэж, түшин
шинэ гэрээний сайн мэдээг дэлхий даяар тунхагладаг.
“Амийн талх бол Би байгаа юм.
Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн.
Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд
үүнээс идэгч нь үхэхгүй.
Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм.
Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна.”
[Иохан 6:48-51]
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал