“... Эзэн Есүс... тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж.” 2Тес 1:7-8
Христийн хоёр дахь ирэлт ба сүүлчийн шүүлт нь эцсийн өдөрт нэг зэрэг тохиох юм болов уу?
“Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж”Мат 24:3
“... Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд”Мат 24:3
“... Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.” Мат 24:30-31
Христ хоёр дахиа ирэх шалтгаан нь шүүхийн тулд бус харин сонгогдогсдыг аврахын тулд юм (Евр 9:28).
Тиймд аврал авахын төлөө сүүлчийн галан шүүлт буулгахаас өмнө үүлэн дунд залран ирэх
Христийг хүлээн авах ёстой.
Тэгвэл үүл гэдэг нь ямар утгатай юм бол?
Тэнгэрийн үүл үү?
Библийн сургаалт зүйрлэлд үүл гэдэг нь махан биеийг заадаг юм.
“... Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, ...” Дан 7:13-14
Энэ нь Бурханаас эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал авсан Есүсийн талаарх зөгнөл юм. (Мат 28:18)
Есүс энэ газарт бусад хүмүүсийн нэгэн адил махан биеэр ирсэн.
Харин Библид Есүсийг үүлсээр ирнэ гэж зүйрлэсэн (Дан 7:13).
Библид яагаад махан биеийг үүл гэж зүйрлэсэн юм бол?
1-рт, нарны гэрлийг үүл халхалдаг шиг Бурханы яруу алдрын гэрлийг махан биеэр халхлах учраас.
2-рт, бүх амьд биет үүлнээс орох бороогоор амьдардаг шиг Бурхан махан биеэр ирж,
амийн усны үгээрээ хүн төрөлхтнийг аврах учраас тэр юм.
Анхны Есүсийн үед ч мөн үүлийг махан бие гэж ухаарсан шавь нар Есүсийг Аврагч гэдэгт итгэн, аврагдсан.
Хоёр дахиа ирэхэд нь ч мөн үүлийг махан бие гэж ухаарсан христчүүд Ан Сан Хун Христийг
Аврагч гэдэгт итгэж, аврагдах болно.
Библийн зөгнөлд туйлын итгэж, махан бие өмсөж ирсэн Ан Сан Хун Христийг хүлээн авч, аврал авцгаая.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал