Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь Библийн зөгнөл дагуу хоёр дахиа ирсэн Ан Сан Хун Христэд итгэдэг.
2000 жилийн өмнө хоёр дахиа ирэх шинж тэмдгийг нь асуусан шавь нартаа Есүс инжрийн модны сургаалт зүйрлэлээс сургамж ав гэж айлдсан.
Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. (Матай 24:30-33)
Инжрийн модны сургаалт зүйрлэлээр Есүсийн хоёр дахиа ирэх цаг үеийг мэдэж болно гэж сургасан. Тэгвэл Библид инжрийн модоор юуг зүйрлэсэн бэ?
Хуучин гэрээний үеэс л инжрийн мод нь Израиль улсыг бэлгэддэг байв. (Иеремиа 24:5) Шинэ гэрээний үед Есүс ч мөн Израиль улсыг инжрийн модтой зүйрлэсэн дүр зургийг харж болно. (Марк 11:12-14, 20-21) Инжрийн модоор бэлгэдсэн Израилийн түүхэнд Есүсийн хоёр дахиа ирэх цаг үеийн талаарх нууц агуулагддаг юм.
Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэнэ гэдэг нь хатаж үхсэн инжрийн мод дахин амилна гэсэн үг юм. Энэ нь сүйрч мөхсөн Израиль сэргэнэ гэсэн утгатай. Есүсийн зөгнөл дагуу Израиль нь МЭ 70 онд Ромын эзэнт гүрний улмаас мөхөж, 1900 жилийн турш улс оронгүй дэлхий дахинд тарж бутран, тэнүүчлэн амьдрах болов.
[Инжрийн модны сургаалт зүйрлэлийн зөгнөлийг биелүүлсэн Хоёрдугаар Есүс, Ан Сан Хун Христ]
Дэлхийн 2-р дайн дууссаны дараа 1948 онд Израиль улс тусгаар тогтнолоо зарлаж, эртний эх нутаг Палестинд төр улсаа байгуулав. Есүсийн зөгнөл ёсоор инжрийн мод дахин сэргэсэн нь энэ.
Түүхчид Израилийн сэргэлт бол дэлхийн хаана ч байхгүй гайхамшиг мэт түүх гэж хэлдэг. Гэсэн ч Израилийн сэргэлт нь нэгэн улсын энгийн түүхэн үйл явдал биш байв. Бурханы товлосон Есүсийн хоёр дахиа ирэлт биелэгдсэн гэдгийг дэлхий дахинд мэдүүлэх зөгнөлийн дохио байсан юм.
Хатсан инжрийн мод сэргэсэнтэй адил сүйрч мөхсөн Израиль дахин байгуулагдсан 1948 он. Энэ онд Хоёрдугаар Есүс баптисм хүртэж, сайн мэдээний ажлаа эхлэх ёстой. Мөн 2000 жилийн өмнө байгуулсан шинэ гэрээний сайн мэдээг сэргээх ёстой. Эдгээр Библийн зөгнөлийг бүрэн төгс биелүүлсэн Ан Сан Хун Христ бол Хоёрдугаар Есүс юм.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал