Библид загалмай хийж босгох юм уу мөргөвөл хараагдана хэмээн анхааруулж байна.
“Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. ...”Гэт 20:4
Ихэнх сүмүүд загалмайг христийн шашны бэлгэ тэмдэг болгон тавьдаг. Харин анхны сүмийнхэн загалмайг христийн шашны бэлгэ тэмдэг болгон хэрэглэж байгаагүй юм. Анхны сүмийн тухайн үед загалмай нь цаазын ялтныг шийтгэх хэрэгсэл байсан юм.
“Анхны сүмийн итгэгчдийн хувьд загалмай гэдэг үгийг сонсоход хүртэл аймшигтай байсан.” Бейкерийн шашин судлалын тайлбар толь
Угтаа бол загалмай нь харийн шашны бэлгэ тэмдэг буюу шүтээн юм. “Загалмайн дүрсийг христийн шашны үеэс бүр өмнө шашны ба бусад бэлгэ тэмдэг болгон хэрэглэж байсан.”Британника нэвтэрхий толь
“Константин хааны үеэс эхлэн христчүүд загалмайг христийн шашинд албан ёсны бэлгэ тэмдэг болгон хэрэглэсэн аж.” Бейкерийн шашин судлалын тайлбар толь
Христийн сүмүүд харийн шашны бэлгэ тэмдэг болох загалмайг хүлээн авчээ. Харь шашны бэлгэдэл босгон үйлчилсэн үед Бурханы ард түмэн сүйрч байлаа.
“... Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчилжээ. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр ял бууж ирэв.”2Шас 24:18
Тэгвэл шүтээн шүтвэл сүйрнэ гэдгийг сайн мэдэж байсан израильчууд яагаад шүтээн шүтсэн юм бол оо? Учир нь тэд шүтээн шүтэгчдэд мэхлэгдсэн юм. (1Хаа 12:28)
Шүтээн шүтэгчид Египетийн шүтээнийг Бурхан гэж итгүүлж мэхлээд, израиль ард түмнийг шүтээн шүтэхээр турхирсан байна. Өнөө үед ч бас шүтээн шүтэгчид сүмийн бэлгэ тэмдэг, Христийн золиосыг дурсах зэргээр мэхэлж, загалмай шүтээнд мөргүүлэхээр өдөөн хатгаж байна.
“Бурханы юм уу эсвэл ямар нэг бүтээлийг дүрс хэлбэрээр илэрхийлж... өмнө нь мөргөх нь хэдийн мухар сүсэгт автсан хэрэг юм.”Пресбитериан сүмийн үүсгэн байгуулагч Жон Калвин, “Христийн шашны институт”
“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан! ...”Дэд.Хуу 27:15
Загалмайн шүтээнийг босгож мөргөвөл сүйрнэ. (Илч 21:8)
Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы сэргээсэн шинэ гэрээний Алгасал баярт итгэж, Христийн цусанд оролцоод аврал аваарай. (Ефе 1:7)
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал