Та үүдэл эсийн талаар сонсож байсан уу?
Үүдэл эс нь өөрийгөө шинэчилж, уушги, яс, зүрх, элэг төдийгүй
бусад бүх эрхтнүүдийн эс болон хувирах гайхалтай чадвартай.
Энэ эсүүд нь амьд организм өсөх хөгжих,
хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үүдэл эсгүйгээр амьд организм оршин тогтнох боломжгүй.
Энэ эсийг өөрөөр бас “эх эс” гэж нэрлэдэг.
Үүдэл эсийн нэг төрөл болох
гематопоэтик үүдэл эс нь
хүний амийг хамгаалахад чухал үүрэгтэй.
Ийм үүдэл эсүүд нь өвөрмөц дархлааны систем ашиглан
хүний амь, аюулгүй байдалд заналхийлж,
гэмтээж болзошгүй хортой хүчин зүйлсийг онилж, арилгадаг.
Ийнхүү Бурхан бүх зүйлээр дамжуулан
Өөрийн хүслээ илчилсэн байдаг.
Библид хүний бие дэх үүдэл эсүүдийн нэгэн адил
амийн ундарга, биднийг хамгаалдаг Елохим Бурхан,
Сүнс болон Сүйт бүсгүйн тухай мэдүүлдэг билээ.
Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ.
Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг.
Цангасан нэгэн нь ирэг.
Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.
Илчлэл 22:17
Сүнс болон Сүйт бүсгүй нь
энэ үеийн амийн ундарга гэдгийг,
мөн Эх Бурхан биднийг Сатанаас хамгаалж,
амийн ус соёрхдогийг Библи бидэнд зааж өгдөг.
Хүн энэ дэлхийд үүдэл эсгүйгээр амьдарч чадахгүйн адил
бидний сүнс Эх Бурхангүйгээр амьдарч чадахгүй.
Библиэр дамжуулан Эх Бурханы талаар
илүү ихийг мэдэж авч,
Эхийн соёрхох мөнх амийн ерөөлийг аваарай.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал