Өдөр тутмын ахуй амьдралдаа бид газрын тос болон
түүний бүтээгдэхүүнийг ашигладаг.
Даавуу, гар утас, хуванцар бүтээгдэхүүн,
зам тавих асфальт гээд бүгд газрын тосны бүтээгдэхүүн.
Газрын тосыг тоо томшгүй олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг.
Тиймдээ ч “Хар алт” гэж нэрлэснээр нь
хүний амьдралд газрын тос ямар чухал болохыг ойлгож болно.
19-р зууны сүүлчээр аж үйлдвэр эхлэхээс өмнө
хүмүүс газрын тосны үнэ цэнийг мэддэггүй байсан тул
халимны тос, түлэх мод байхгүй үед
түүнийг өөр зүйл болгон ашигладаг байв.
Харин эдүгээ газрын тосыг аспиринаас авхуулан
бүр цахилгаан хүртэл хэрэглэж байна.
Тиймээс газрын тос орчин үеийн нийгэмд амин чухал үүрэгтэй нь
шинэ гэрээ Бурханы ард түмэнд амин чухал үүрэгтэй байдагтай адилхан юм.
Шинэ гэрээний үнэ цэнийг мэддэггүй хүмүүс
Библийг өөрсдөө тайлбарлаж, ням гаргийн мөргөл,
Христмас зэрэг хүний тушаал бий болгосон байдаг.
Харин “ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” гэсэн зөгнөлийн дагуу
Ан Сан Хун Христ шинэ гэрээний Амралтын өдөр,
Алгасал баяр гээд 3 удаагийн 7 баярыг тогтоосон билээ.
Шинэ гэрээгээр л Бурханы ард түмэн Бурханы хүүхэд болж, аврал авч чадна.
Шинэ гэрээний үнэ цэнийг мэдэж, сахидаг хүмүүсийг
Бурханы хүүхэд болж, аврал авахыг зөвшөөрсөн.
Шинэ гэрээний үнэ цэнийг бидэнд ойлгуулж,
бидний төлөө шинэ гэрээ, тэнгэр Эхийг маань босгон байгуулсанд
тэнгэр Эцэгтээ мөнхийн талархал өргөе.
Тэнгэр Эцэг Эхийн маань яруу алдар
дэлхий дахинд илчлэгдэхийг хүсэн найдаж байна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал