Юуны өмнө эхийн сүү
эх үрийн хооронд нэгэн хүчтэй, онцгой холбоо бий болгодог.
Эхээс анх ивлэж гардаг эхийн сүүг ангир уураг гэдэг төдийгүй
энэ нь байгалийн гаралтай вакцинтай л адил.
Эхийн ангир уургийн ачаар
хүүхэд янз бүрийн өвчнөөс 100% хамгаалагддаг.
Эхийн сүүний ач холбогдлоос бид махан бие төдийгүй
сүнсний ертөнцөд нэгэн нэн чухал зүй тогтлыг ойлгож чадна.
“—Бидний Эзэн бөгөөд Бурхан минь,
алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой.
Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ.
Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд
бүтээгдсэн юм гэх ажээ.”
Илчлэл 4:11
Дэлхий дээр нярай үрээ сүүгээрээ тэтгэх эх байдаг шиг
тэнгэрт биднийг сүнслэг эхийн сүүгээр тэтгэх сүнсний Эх байдаг уу?
Тэнгэрт сүнсний Эх байдгийг Библид гэрчилдэг төдийгүй
эх хүн үр хүүхдээ тэжээж, сүнслэг хоол тэжээлээр хангадаг
дэлхийн зүй тогтолтой эн зэрэгцэн оршдог.
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй.
Тэр бол бидний эх юм.”
Галат 4:26
Эцсийн өдрүүдэд Иерусалим тэнгэр Эх
хүн төрөлхтөнд аврал авахад нь хэрэгтэй
сүнслэг Эхийн цагаан цус, сүнслэг эхийн сүүгээрээ
тэжээн тэтгэнэ гэж Библид зөгнөдөг.
““Иерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн. ...
Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд,
хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм.”
Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт... болгоно.
Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ.”
Исаиа 66:10-13
Хүүхэд махан биеийн эхээр дамжин амь авдаг шиг
бид сүнсний Эхээр дамжин аврал авч чадна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал