Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан Давидын зөгнөл дагуу 1948 онд 30 настайдаа баптисм хүртэж, үнэний гэрлийг гэрэлтүүлэх сайн мэдээний амьдралаа эхлүүлсэн. Тэрээр хүн төрөлхтнийг аврахын тулд Өөрөө хүн болж хоёр дахиа энэ дэлхийд ирж, яруу алдар, хүндлэл биш зовлон зүдгүүрээр дүүрэн амьдралаар амьдарсан.
Ан Сан Хун Христ 1918 онд мэндэлсэн тул Японы дарангуйллын үеийн гаслант мөлжлөг, дарлалын үеийг туулах ёстой байв. Ан Сан Хун Христ сайн мэдээгээ эхлэх үед БНСУ сүнслэг байдлын хувьд үржил шимгүй, дорой буурай байдалтай байв. Махан биеийн талаас нь авч үзсэн ч маш ядуу зүдүү байлаа. Тэр үед Японы дарангуйллаас дөнгөж чөлөөлөгдсөн БНСУ 1950 онд дэгдсэн Солонгосын дайны үеэр дэлхийн хамгийн ядуу орон болтлоо доройтож, бүх ард иргэд нь маш хүнд амьдрал туулсан.
2000 жилийн өмнөх анхны Христ Есүстэй адил Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан ч мөн хүнд хүчир ажил хийж, доог тохуу, басамжлал амссан ч амийн хуулийг сахиж, сайн мэдээ тунхагласан.
Бүх зүйл хэцүү, тарчиг, өлөн зэлмүүн үед Ан Сан Хун Христ Амралтын өдрөөс авхуулаад Бурханы тушаалуудыг сахих жишээ үзүүлэхийн тулд хүмүүсийн хийх дургүй чулуучны ажил хийж, хүзүүн дээр нь атгасан гарын чинээ эвэршсэн арьс үүсэх хэмжээнд хүнд хүчир ажил хийхээс өөр аргагүй байв. Тэр хүнд хүчир хөдөлмөрийн хөлсөөрөө сайн мэдээний зардлаа бэлдэж, амийн үнэнийг илчлэх ном бичдэг байв. Тиймээс ихэвчлэн арвайн зутангаар хоолоо аргацааж, хоол ундгүй явсан өдөр хоног ч олон байжээ. Ийм л хүнд өдрийг дуусгаж ядарч туйлдсан биеэ амрааж ч чадалгүй хүн төрөлхтний авралын төлөө шөнөжин ном бичиж, тоо томшгүй их мацгийн залбирал хийн, амь биеэ зориулан байж шинэ гэрээ амийн үнэнийг сэргээсэн билээ.
Ан Сан Хун Христ дэлхий дээрх хүмүүний амьдралаа дуусгахаасаа 4 жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үхлийнхээ талаар хэдийн зөгнөж, шавь нартаа сүмээ даатгасан байдаг. Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы жишээг даган шинэ гэрээний үнэнийг сахиж, дэлхийн 7.8 тэрбум хүнд авралын мэдээ тунхаглаж байна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал