Өнөө үед Бурханы сүмд жил бүр сахидаг Эвлэрүүлгийн өдөр нь
израиль ард түмний цөл дэх 40 жилийн амьдралаас эхтэй бөгөөд
энэ Эвлэрүүлгийн өдрөөр дамжуулан нүглийн уучлал, аврал
бидэнд хэрхэн өгөгддөгийг Бурхан бүх хүнд мэдүүлсэн.
Мосе Арван тушаал авахаар Синаи ууланд гарч
40 хоног мацаг барих үед
алтан тугалан шүтээн шүтсэн израильчуудын нүглийг
Бурхан өршөөж, нүглийг чинь уучилсан гэсэн утгаар
хоёр дахь Арван тушаалыг зөвшөөрсөн өдөр бол
Эвлэрүүлгийн өдөр.
Жирийн үед ард түмний үйлдсэн бүх нүгэл
жилийн турш ариун газарт хадгалагдаж байгаад
Эвлэрүүлгийн өдөр Азазел ухны толгой дээр гар тавьж залбиран
эзгүй цөл рүү явуулж, өнөөх Азазел ухна үхвэл
эцэст нь ард түмний хамаг нүгэл уучлагддаг байсан.
Үүн шиг ариун газрын бодит болсон Эцэг Бурхан, Эх Бурхан
хүн төрөлхтний бүх нүглийн ачаа, зовлонг үүрч байгаад
Сатанд шилжүүлж, Сатан тэр бүх нүглийг үүрч
тамын шийтгэлд орох өдөр бол Эвлэрүүлгийн өдөр.
“Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа.
Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад
тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.”
Илчлэл 20:10
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал