Бурхан ус руу хараад загас бүтээж,
загасыг зөвхөн усан дор амьсгалахаар болгосон.
Бурхан газарт хандан мод бүтээж,
газарт үндэслэсэн үедээ л нөхөн сэргэж ургаж байхаар болгосон.
Эцэг Бурхан, Эх Бурхан бие биенээ хараад
хүн төрөлхтнийг бүтээж,
хүн Бурхан дотор л аз жаргал байж,
мөнх амийн ерөөл авч чадахаар болгосон.
Самсон, Саул хоёр Бурханыг орхисон үедээ
зовлон дунд нүд халтирам төгсгөлтэй учирсан бол
Бурханд дуулгавартай амьдрах үедээ
тэд бүх зүйлд амжилт олж байсан.
Энэ үед ч мөн Бурханы сүмийн итгэгчид
Сүнс болон Сүйт бүсгүй болж ирсэн
Ан Сан Хун Христ болон Эх Бурхан дотор байдагтаа л
үргэлж аз жаргалтай,
бүх зүйлд ялах амьдралаар амьдарч чадна.
Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу
бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. ...
Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж,
Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.
Эхлэл 1:26-27
Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд.
Хэн Миний дотор байж,
Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана.
Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.
Иохан 15:5
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал