Бурхан мөргөл болгоноор хүүхдүүд бидэндээ
тэнгэрийн хаанчлалын ерөөл соёрхдог учраас
Бурханд итгэж, Бурханаас эмээх нь өөрөө
аз жаргал, баяр хөөр гэж хэлж болно.
Тэнгэрийн хаанчлалын найдвар байхгүй,
үүрэг төдий итгэлийн амьдрал нь сорилт дууддаг.
Сатаны мэхэнд унаад
сорилтыг ялж чадаагүй Адам, Еваг дагалгүй
харин Иов шиг туйлын итгэлтэй байж,
эцсээ хүртэл Бурханаас эмээж,
Есүсийн жишээг дагаад
Бурханы үгээр сорилтыг хөөн зайлуулах ёстой.
Тэнгэрийн хаанчлал руу явах замыг хаах
ертөнцлөг бүх урхи бол сорилт юм.
Израиль ард түмэн 40 жил цөлийн амьдралд
цаг мөч болгонд сорилттой тулгарч байсан шиг
тэнгэрийн хаанчлалын Канааныг чиглэн явж байгаа
Бурханы сүмийн итгэгч нарт ч сорилт ирэх боловч
Эцэг Бурхан ба Эх Бурханыг гэсэн туйлын итгэлтэй байвал
сорилтыг ялж, тэнгэрийн хаанчлалын ерөөл хүртэх юм.
“... Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор,
бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.” [Илчлэл 3:10]
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал