Эцэг Бурхан байхад яагаад Эх Бурхан байдаггүй юм бол?
Мэдэхийг хүссэн зүйл маань Библи уншсанаас хойш бүр ихэссэн.
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё.” Эхл 1:26
Ганц Эцэг Бурхан байхад... Библид яагаад “—Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” гэж бичсэн юм бол?
“Эхлэл ном дахь “Бид” нь Ариун Гуравын сэнтийн Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Бурханыг хэлж байна.”
Библи судлаачдын дүгнэлт ийм байв. Харин Эхлэл ном дахь “Бид” нь Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэсэн гурван Бурханыг зааж байгаа гэсэн үзэл нь христийн шашны үндсэн үнэн болох “Ариун Гуравын сэнтий нэг”-ийн тухай ойлголт байхгүйгээс үүдэлтэй юм.
Нэг л хүн эцэг, хүү, эмч гэсэн гурван дүрд тоглох моно жүжгийн талаар бодож үзье. Нэг жүжигчин гурван өөр дүрд тоглохтой адил Эцэг Бурхан Ариун Эцэгийн үед Ёховагийн нэрээр, Ариун Хүүгийн үед Есүс Христийн нэрээр, Ариун Сүнсний үед Ариун Сүнс Бурханы нэрээр үүргээ гүйцэтгэсэн. Үе тус бүрд өөр “дүр төрх”, өөр “нэр”-ээр гарч ирсэн ч угтаа ганц “Эцэг Бурхан” юм. Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Бурхан нь “ганц” Эцэг Бурхан гэдэг нь христийн шашны үндсэн үнэн болох “Ариун Гуравын сэнтий нэг” юм.
Тэгвэл “ганц” Эцэг Бурхан яагаад “Бид” хэмээн айлдсан юм бол?
Ингэхэд ер нь хэдэн Бурхан байдаг юм бол?
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. ... Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27
Библиэс үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүн Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн.
Эрэгтэй хүний оршихуй нь Эцэг Бурханы оршихуйг гэрчилдэг.
Тэгвэл Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн эмэгтэй нь яах бол?
Эх Бурханы оршихуйг гэрчилнэ!
Өөрөөр хэлбэл эрэгтэй дүр төрхтэй Эцэг Бурхан л байдаг биш эмэгтэй дүр төрхтэй Эх Бурхан ч мөн байдаг юм. Харин Эх Бурханд итгэдэг сүм байдаггүй. Библид Эх Бурханы оршихуйг гэрчилсээр байтал яагаад Эх Бурханд итгэдэг сүм байдаггүй юм бол?
Үнэн үргэлж холгүй байдаг гэж ярьдаг даа!
Эхэнд Эцэг Бурхантай хамт тэнгэр, газар, бүх юмсыг бүтээсэн “Эх Бурхан” Библийн зөгнөлийн дагуу Ариун Сүнсний үед махан биеэр ирээд мөнх амь өгч байна.
Бурханы сүмд ирээд Сүнс Ан Сан Хун Бурхан болон Сүйт бүсгүй Эх Бурханы зөвшөөрөх мөнх амийн ерөөл аваарай.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал