Дэлхий дахин 12 сарын 25 өдөр Христмасыг Есүсийн мэндэлсэн өдөр гэж тэмдэглэдэг. Харин Есүсийн мэндэлсэн өдөр Библид огт бичигдээгүй. Зөвхөн бэлчээрт сүргээ хариулж байсан хоньчид Есүст мөргөсөн гэж бичигдсэн төдий байдаг.
Израильд хүйтэн өвлөөр хонин сүргийг бэлчээрт хариулах боломжгүй байхад... Есүс үнэхээр 12 сарын 25-нд мэндэлсэн юм болов уу?
Анхны христчүүд Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэггүй байв. Тэгвэл Христмас нь хаанаас үүсэлтэй юм бол? 12 сарын 25 өдөр, Христмас...
“12 сарын 25 нь Есүсийн мэндэлсэн өдөр биш нарны бурхны төрсөн өдөр юм. Христмас нь эртний өөр шашинтнуудын нарны баяр наадмаас үүсэлтэй.” Британника нэвтэрхий толь
Христмас харь шашны баяр наадмаас үүсэлтэй гэж үү?
“Эртний Ромд 12 сарын 17-24-ний өдөр хүртэл Сатурналиа гэдэг баяр наадам болдог байв. Энэ баяраар баян, ядуу гэлгүй бүгд зугаацан цэнгэж, бэлэг солилцдог байжээ.” Сүмийн түүхийн номноос
Үгүй ээ, яаж ийм байж болох вэ!
12 сарын 25-ны өдөр болдог Христмас нь Есүсийн мэндэлсэн өдөр биш! “12 сарын 25-нд өдөр хамгийн богино байдаг учраас нарны бурхан Митрагийн мэндэлсэн өдөр гэдэг.” Британника нэвтэрхий толь
“Ромын Католик “нарны бурхан Митрагийн итгэл”-ийг эвдэнэ гэсэн шалтгаанаар нарны бурхны төрсөн өдрийг Есүсийн мэндэлсэн өдөр болгон баяр наадам хийж, цэнгэх болсон.” Алтан мөчир-Жеймс Г.Фрайзер
“Христмасын мод нь харийн шашны мод шүтэх шүтлэгээс үүсэлтэй.” Британника нэвтэрхий толь
“Улаан хувцас өмсөж, чарга унадаг Санта Клаус нь 1931 оны Кока Колагийн зар сурталчилгаанаас үүсэлтэй.” Дизайнер Хаддон Сондблом
Сүмүүд Христмасыг Есүсийн мэндэлсэн өдөр биш гэж сайн мэддэг. Гэвч Христмасыг Есүсийн мэндэлсэн өдөр гэж худлаа ярьсаар л. Христчүүд энэ тал дээр юу ч мэдэлгүй, харанхуйд амьдарцгааж байна.
“Христмасыг 354 оноос хойш 12 сарын 25-нд тэмдэглэх болов.” Волд бүүк нэвтэрхий толь
МЭ 354 оноос хойш гэнэ үү? Христмасыг Есүсийн шавь нар болон элч нар огт тэмдэглээгүй юм байна шүү дээ!
“Христмас нь Бурханы тушаал ч биш Библиэс гаралтай ч биш.” Библи, теологи, сүмийн уран зохиолын тайлбар толь
Нарны бурхны төрсөн өдрийг Есүсийн мэндэлсэн өдрөөр сольсон юм. Аймшигтай хэрэг! Хүнээс гарсан тушаал сахих нь Бурханд дэмий хоосон мөргөж байгаа гэж Библид байсан ч... (Мат 15:8)
Харь шашны зан үйл дагаснаараа израильчууд сүйрсэн түүх Библид тоймгүй олон удаа бичсэн байтал! (Езе 11:8-12) Синаин цөлд шүтээн шүтэж байхдаа ч тэд Ёхова Бурханд мөргөж байна гэж боддог байсан. (Гэт 32:1-6)
Хойд Израилийн хаан Иеробоам ч мөн дураараа баяр тогтоон түүнийгээ сахихдаа Бурханд мөргөж байна гэсэн. (1Хаа 12:25-33)
Харин шүтээн шүтэж байсан тэд бүгд сүйрсэн юм. Үүнчлэн Христмас тэмдэглээд Есүст мөргөж байгаа гэх нь шүтээн шүтэж байгаа төдий хэрэг. Шүтээн шүтвэл эцэстээ сүйрэх болно.
Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы байгуулсан Бурханы сүм нь Библид бичигдээгүй нарны бурхны мэндэлсэн өдөр болох Христмасыг тэмдэглэдэггүй юм.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал