Бидний бие бол Бурхан цусаараа худалдаж авсан Бурханы сүм учраас бид цөлийн амьдралын төгсгөлд Сатанд уруу татагдаж, садар самуун явдалд автсан израильчууд шиг, түр зуур өлсөхийг тэвчиж чадалгүй ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг үйлдэл гаргах ёсгүй. Бид энэ хорон муу, завхайрсан ертөнцийг биш харин Бурханыг дагасан зөвт амьдралаар амьдрах ёстой.
Дэлхийд нүгэл газар авч, завхайрлаар дүүрэх үед Бурхан дэлхийг шүүдэг. Бурхан Ноагийн өдрүүдэд усаар, Содом, Гоморрагийн өдрүүдэд галаар шүүсэн шиг хорон муу, завхай энэ үеийг галаар шүүнэ гэж эш үзүүлэгчдээр дамжуулан зөгнөж, хүүхдүүддээ бол “ариун байдал, итгэл сүсэгтэй бай” гэх авралын замыг заасан.
Тэр үеийн дэлхий усан галавт автан, устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. ... ариун байдал ба итгэл сүсэг дор... Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. ... 2Петр 3:6-12
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал