Үгээрээ гэрлийг бий болгож, үгээрээ түмэн зүйлсийг бүтээсэн бүгдийг чадагч Бурхан энэ газарт хоёр дахиа ирлээ. 1900 жил хатаж хорчийсон инжрийн мод Израилийн мөчир зөөлөрч, навчсаа зулзагалуулсан 1948 онд Христ Солонгос улсад ирж сайн мэдээг тунхаглаж эхэлсэн юм.
Учир нь израиль зөнчдийн зөгнөсөн газар нь дорно зүгийн хязгаар, хамгийн алслагдсан Солонгос улс байсан юм. Христ бидний авралын төлөө зовлонг сонгожээ. Гэвч бид амийн хоолноос илүүгээр махан биеийн төлөөх талхыг хайж байлаа.
Есүсийн ивээсэн амийн гэрээ “Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай.” Үүнээс илүү агуу гайхамшиг гэж үгүй билээ. Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы сургаал
Амийн хоол нь Христийн мах, цус юм.
“Май, ид. Алгасал баярын талх бол Миний бие.” Мат 26:26
“Алгасал баярын дарс бол гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:28
Биднийг аврах шинэ гэрээний Алгасал баярыг Христ дахин авч ирэх ёстой байлаа. Тэнгэр рүү буцахаасаа өмнө Христэд цорын ганц хүсэл байв! Энэ нь таны аврал байсан юм.
Христ энэ газарт ирээгүй бол бид хайр гэдгийг мэдэхгүй байх байсан. Христ зовоогүй бол бид золиос гэдгийг мэдэхгүй байх байсан. Христ зөвхөн тэнгэрт байсан бол бид санагалзахыг мэдэхгүй байх байсан. Биднийг аврахын тулд хоёр дахиа ирсэн Христ. Бид Түүнд хайртай.
Сонсож байна уу? Христ сэтгэлийн үүдийг тань тогших чимээг та сонсож байна уу? Христ танд хайртай. Тэр танд мөнх амь өгөхийг хүсэж байна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал