Гамшгаас амьд үлдэх арга нь шинэ гэрээний Алгасал баярыг сахих явдал. Библийн сургаал ёсоор шинэ гэрээний Алгасал баяр сахидаг сүм нь зөвхөн Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы байгуулсан Бурханы сүм юм.
Уур амьсгалын өөрчлөлт, газар хөдлөлт, хар салхи, өлсгөлөн, байнгын дайн дажин, тасралтгүй алан хядлага. Эдгээр гамшиг миний дээр нүүрлэн ирвэл зугтах боломж байгаа болов уу?
Дайн! Өлсгөлөн! Газар хөдлөлт! Халдварт өвчин!
Үрээ алдсан хүмүүс нэрийг нь дуудан цурхиран уйлна. Ноорхой хувцастай өлөн зэлмүүн тэд шороогоор хоол хийж, чимээгүйхэн гашуудан уйлна.
Хэзээ тулж ирэхийг мэдэхгүй уур амьсгалын өөрчлөлт, газар хөдлөлт, хар салхи, дайн, өлсгөлөн, халдварт өвчний аюулаас айн чичирч байна.
Гамшигт энэлэн ёолох хүмүүний харууслын дууг сонсооч!
Алгасал баяраар Израилийг гамшгаас аварсан хүч чадлын Бурхан минь!
Нигүүлсэн энэрч, гамшгаас аврагдах замыг минь заагаач! Аварч хайрлаач!
3500 жилийн өмнө уугануудыг сүйрүүлэх их гамшиг Египетэд буухад нэг настай хурганы цусыг хаалганыхаа баруун зүүн хатавч ба тотгонд нялж Алгасал баяр сахисан айл ямар ч гамшигт нэрвэгдээгүй.
“Та нарын байгаа гэр дээрх цус (Алгасал баярын хурганы цус) нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. ...” Гэт 12:11-14
Гамшгаас хамгаалдаг Бурханы хүч чадлын тэмдэг Алгасал баяр! Египетэд биелэгдсэн Алгасал баяр нь сүүдэр болж, Есүс загалмайд цовдлогдохын өмнө тогтоосон Алгасал баяр нь бодит болсон юм. (Лук 22:20, Мат 26:17)
Есүсийн үнэт цусны ивээл хүртэх амлалт бүхий “шинэ гэрээний Алгасал баяр”-ыг өнөө үед бид ч мөн сахих ёстой. Есүсийн үнэт цусны ивээл шингэсэн шинэ гэрээний Алгасал баяр нь МЭ 325 онд Никеагийн шашны хурлаар ор мөргүй устсан юм.
Харин “ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” гэсний дагуу (Иса 60:22) цаг нь болж, Бурханы үнэн болох Алгасал баяр тодорхой илчлэгдлээ. Библийн зөгнөлийн дагуу Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан шинэ гэрээний Алгасал баярыг сэргээсэн юм.
“Өнөө үед дэлхий даяар Есүс Христийн сүүлчийн зоогтой адил талх ба дарсаар Алгасал баяр сахидаг сүм нь зөвхөн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (ерөнхий пастор Ким Жү Чоль) юм.”
Есүсийн үнэт цусны ивээл хүртэх цорын ганц арга шинэ гэрээний Алгасал баярыг бүх хүн сахиж, гамшгаас аврагдах хэмжээнд биднийг тунхаглуулж өгөөрэй!
Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы байгуулсан Бурханы сүмд ирээд шинэ гэрээний Алгасал баяраар гамшгаас аврагдан мөнхийн аминд орохыг хүсье.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал