[1-р хэсэг]
Харин оюутан болоод миний хүмүүжил, шашин шүтлэг, итгэл үнэмшил маань үнэн үү, эсвэл зан үйл, ёс заншил уу гэж эргэлзэж эхэлсэн.
Тиймд үүнийхээ хариултыг хайж байх үеэр маань
Бурханы сүмийн итгэгчид Библи судлахыг урьсан юм.
Тэгээд Библи судлах үеэр тэдний надад Библиэс үзүүлсэн зүйлд би үнэхээр гайхсан.
Тиймээс би Бурханы сүмийн заасан зүйл баттайг, мөн гарцаагүй үнэн гэдгийг анзаарч мэдсэн.
[2-р хэсэг]
Бурханы сүм дээр сурсан бүх зүйлээс хамгийн нүд нээж, сэтгэл огшоосон нь Эх Бурханы тухай байв.
Бид байнга сүмд явж, Эцэг Бурханд итгэдэг байсан болохоор ёстой сонин мэдээ байсан. Харин Библид Эх Бурханы тухай гэрчилж байв.
Шинэ Иерусалим нь Хурганы эхнэр болох Сүйт бүсгүй, тэнгэр Эх байсныг мэдсэн. Бурхан “Бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” гэж хэлсэн Эхлэл номноос эхлээд л Эх Бурханыг гэрчилж байсныг мэдээд би ёстой гайхсан.
Нээрээ л Эхлэл номны эхний бүлгээс Илчлэл номны сүүлчийн бүлэг хүртэл Эх Бурханыг гэрчилсэн байлаа.
Тэгээд би Эх Бурхан Библийн эхний бүлгээс л гэрчлэгдсэнийг, Библи даяар бичигдсэн байдгийг олж мэдсэн.
[3-р хэсэг]
Библи судлах үеэр бол Эх Бурханд итгэх амархан байсан ч харин Эх Бурхан хүн болж ирсэн гэдэгт итгэхэд жаахан хэцүү байсан л даа.
Гэхдээ 2000 жилийн өмнө Есүс ирсэн тухайн үеийн байдлыг бодоод эцэстээ би үүнийг ойлгосон.
Эндээс би махан биеэр ирсэн Эх Бурханыг хүлээн авахын тулд өөрийн хязгаарлагдмал бодол, ойлголт, таамаглалаараа Эх Бурханд ойртож, итгэх ёсгүйг ойлгож чадсан юм.
Зөвхөн Библийн зөгнөлөөр дамжуулан Эх Бурханыг харж, итгэх хэрэгтэй гэж бодсон.
[4-р хэсэг]
Хэн нэгэн Эх Бурханыг хүлээн авахад хэцүү байгаа бол эргэн тойрныхоо бүтээлүүдийг хараад Эх Бурханыг ойлгож эхэл гэж хэлмээр байна.
Амийг эхээс авдаг. Энэ бол Бурханы Өөрийнх нь тогтоосон байгалийн хувиршгүй хууль юм.
Ийм болгосон шалтгаан нь мөнх амийг өгөхөд Эцэг төдийгүй Эх байдгийг Бурхан харуулахыг хүссэнд байгаа юм.
[5-р хэсэг]
Бурханы сүмд ирэхээсээ өмнө амьдралдаа зөв шийдвэр гаргах болов уу яах бол, ганц олдох амьдралаа сайхан өнгөрөөж чадах болов уу гэж л цаг үргэлж санаа зовдог байсан.
Харин үнэнийг хүлээн авч, Бурханы хууль тушаалын талаар мэдсэнээс хойш хавьгүй жаргалтай, өөртөө итгэлтэй болж, амар тайвныг мэдэрсэн. Мөн Бурханд дуулгавартай байж, Бурханы хүүхэд шиг зохистой амьдралаар амьдарч, тэнгэрийн хаанчлал явж чадна гэдгийг ухаарсан.
Бурханы сүмд ирэх талаар бодож буй хүн байгаа бол эхлээд сүм дээр ирж Библи сураарай гэж зөвлөе.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал