Бурхан мөргөлийн өдрийг тогтоож өгсөн.
“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.”Гэт 20:8
Бурханы ард түмэн Бурханы мөргөлийн өдөр болгон тогтоосон Амралтын өдрийг сахих ёстой. Амралтын өдөр нь Бурхан болон ард түмнийх нь хоорондох тэмдэг болдог өдөр юм. Мөн Бурханы ард түмнийг ариун болгодог өдөр.
Амралтын өдөр нь Бурхан 6 өдөрт тэнгэр газар, түг түмнийг бүтээж, амарсан долоо дахь өдөр нь юм. Долоо дахь өдөр буюу Амралтын өдөр нь Бүтээгчийн хүч чадлыг дурсах өдөр. Тэгвэл долоо дахь өдөр нь ямар гараг вэ? Толь бичигт долоо дахь өдрийг бямба гараг гэж тэмдэглэжээ.
Библид долоо хоногийн эхний өдөр буюу ням гарагт Есүс амилсан хэмээжээ. (Мар 16:9) Тэгвэл Амралтын өдөр нь ямар гараг вэ? Амралтын өдөр нь мэдээж бямба гараг юм.
Мөн католик шашны номд ч Амралтын өдрийг бямба гараг гэж баталдаг.
“Библийн Амралтын өдөр нь ням гараг биш, харин бямба гараг юм.” “The Faith of Our Fathers”, Католик хэвлэлийн газар
“Амралтын өдөр нь “амарна” гэсэн утгатай бөгөөд долоо хоногийн долоо дахь өдөр буюу бямба гараг юм.” “The Faith of Millions”, Католик хэвлэлийн газар
Есүс ч мөн Амралтын өдөр (бямба) мөргөл тэмдэглэдэг байсан юм.
“Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж,”Лук 4:16
Есүс тэнгэрт одсоны дараа элч Паул ч мөн Амралтын өдөр (бямба) мөргөл сахидаг байжээ.
“Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ.”Үйл 17:2
Есүс болон элч нар долоо дахь өдөр буюу Амралтын өдөр (бямба)-ийг сахиж байсан шиг Бурханы ард түмэн Бурханы мөргөлийн өдөр болгон тогтоосон Амралтын өдрийг сахих ёстой.
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг Бурханы мөргөлийн өдөр болгон тогтоосон долоо дахь өдөр буюу Амралтын өдөр мөргөл тэмдэглэдэг.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал