Библийн нууц болох Елохим Бурхан Библийн хамгийн ойлгогдошгүй хэсэг нь
Бурханыг “Бид” хэмээн тэмдэглэсэн Эхлэл ном. Учир нь Эцэг Бурхан хүнийг бүтээхдээ
“Би” бүтээсэн гээгүй, “Бид” бүтээсэн хэмээн Библид тэмдэглэгдсэн байдаг. (Эхл 1:26)
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё.”Эхл 1:26
Бурхан бол ганц “Эцэг”! Гэтэл яагаад Библид “Бид” хэмээн тэмдэглэгдсэн юм бол?
“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.”Эхл 1:1
Энэ ишлэлийг Библийн эх бичиг болох Торад “Бурхад” гэсэн утгатай “Елохим” гэж
тэмдэглэсэн. Бурхан гэсэн үгийг еврей хэлээр “Ел”, “Елоах” гэдэг.
Үүний олон тоо болох Елохим нь “Бурхад” гэсэн утгатай.
Библид 2500-аас дээш Бурхад (Елохим) хэмээн тэмдэглэгдсэн. Өөрөөр хэлбэл “Эцэг Бурхан”-аас гадна өөр Бурхан байдаг гэсэн үг юм.
Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн эрэгтэй, эмэгтэй хүн.
“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.”Эхл 1:27
Эрэгтэй хүн “Эцэг Бурхан”-ы дүр төрхөөр бүтээгдсэн. Эмэгтэй хүн “Эх Бурхан”-ы дүр төрхөөр бүтээгдсэн.
Өөрөөр хэлбэл Бүтээгч Бурхан болох “Елохим” нь Эцэг Бурхан болон “Эх Бурхан” юм.
Тэгээд Бурхан эцсийн үе болоход илчлэгдэнэ гэж амласан. (1Тим 6:15) Бурхан Ариун Хүүгийн үед Есүс болж илчлэгдсэн.
Энэ үед Елохим Бурхан Эцэг, “Эх Бурхан” махан биеэр илчлэгдэж хүн төрөлхтнийг аврах болно.Илч 22:17
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг сүм юм.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал