Сионы гэр бүлүүд хичээл сурлага, сайн дурын ажил үйл,
итгэлийн амьдралдаа гаргасан гайхалтай амжилтаараа магтагддаг ч
тэр дундаа хамгийн чухал нь тэнгэрийн хаанчлалын нууц болох
Ан Сан Хун Христэд болон Эх Бурханд итгэх итгэл юм.
Давид хааныг нас барснаас хойш хэдэн зуун жилийн дараа
Езекиел эш үзүүлэгч эцсийн өдрүүдэд
Бурхан шинэ гэрээг авч Давидаар дахин ирнэ гэж зөгнөсөн.
Сүнслэг Давид болж ирсэн Ан Сан Хун Христ
МЭ 325 онд устсан шинэ гэрээ, Алгасал баярыг сэргээж,
шинэ гэрээний бодит болох Эх Бурхан руу
очиж байж л аврагдана гэж заасан.
“Миний зарц Давид үүрд ноён нь болно.
Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулна.
Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ болно. ...
Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.”
Езекиел 37:25–27
“ЭЗЭН тунхаглаж байна.
“Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй
Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. ...
“Би хуулиа тэдний дотор хийж,
Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ.
Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.”
Иеремиа 31:31-33
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал