Израильчууд Бурханы хүч чадлаар Египетийн 430 жилийн боолчлолоос чөлөөлөгдөж, Канааныг зорив. Гэвч израильчууд өөрсдийг нь чөлөөлсөн Бурханы ивээлийг мартаж орхилоо. “Энэ цөл газарт юунд чи биднийг Египетээс гарган авчрав?” Гомдоллосон хүмүүс галт могойд хатгуулж үхэцгээв. (Тоо 21:6)
Эзэн Мосед айлдлаа.
“Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно. Тоо 21:8
Ингэхэд тэднийг хүрэл могой аварсан гэж үү? Үгүй ээ. “Хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно” хэмээсэн Бурхан тэднийг аварсан. Гэвч израильчууд хүрэл могойг ер бусын нууц хүч чадалтай гэж бодон, олон зуун жил шүтэх нь тэр.
Хезекиа хаан хүрэл могойг сэглэж хаяхад Бурхан түүнийг магтан, хийсэн бүхнийг нь амжилтанд хүргэлээ. (2Хаа 18:3-7)
Хүрэл могойг буталсан Хезекиаг Бурхан яагаад магтаа юм бол? Шүтээн шүтэгч нь сүйрэх учраас тэр юм.
Хүрэл могойг шүтэж байсан энэхүү түүх сүмүүд загалмай босгож, улмаар сүйрэх зөгнөл юм.
“Мосе цөлд тэр (хүрэл) могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь” Иох 3:14-15
Биднийг загалмай биш, харин Есүс аварсан. (1Пет 1:18-19) Гэтэл израильчууд хүрэл могойг шүтсэн шиг өнөө үед сүмүүд загалмай шүтэж байгаа. Хүрэл могой хүрлийн хэлтэрхий төдий шиг загалмай модны тайрдас төдий юм. Загалмай босгогч сүмүүд устаж сүйрнэ. (Дэд.Хуу 27:15)
“Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун.” Илч 18:4
Загалмай босгосон сүмээс хурдан гараарай! Бурханы сүм Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы сургаалын дагуу хүрэл могойн хэрэг бол загалмай шүтэх тухай зөгнөл гэдгийг бүх хүнд мэдүүлж байна. Ариун Сүнсний үеийн Аврагч Эх Бурханы оршдог Сион болох Бурханы сүмд ирээрэй. Тэгвэл та сүүлчийн гамшгаас хэлтэрч, аврагдах болно.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал