“Нүглээ өршөөлгөхийн тулд хэн нэгэн заавал өмнөөс нь нүглийг нь үүрэх ёстой” гэдгийг Бурхан бидэнд хуучин гэрээний Амралтын өдөр болон байнгын шатаалт тахил, Алгасал баяр төдийгүй бүх баяраар золиос болж байсан мал амьтдаар дамжуулан, бас Эвлэрүүлгийн өдөр Азазел ухны дээр гар тавьж залбираад цөл рүү явуулдаг байсан хуучин гэрээний хуулиар дамжуулан сүүдэр болгон урьдчилан харуулсан.
Бурхан загалмайн зовлонг ч, бүтээлүүдийнхээ доромжлол, доог тохууг ч тэсэн тэвчсэн нь хүн төрөлхтний нүглийн төлөөсийг өмнөөс нь төлж, хүмүүс биднийг аврах гэсэн агуу хайр байсныг Бурханы сүмийн итгэгчид ухаардаг.
“Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.”
1Иохан 1:9-10
“Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.”
Матай 20:28
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал