Тэнгэрт нүгэл үйлдэж,
хоргодох хот болох дэлхий рүү хөөгдсөн хүн төрөлхтөнд
Бурхан тушаалаар дамжуулан нүглийн уучлал авч,
тэнгэрийн хаанчлал руу буцах боломж өгсөн.
Эсрэгээрээ гэрээ зөрчиж,
гэрээг үл тоосон хүмүүсийн дээр Бурханы шүүлт бууна.
Гэм нүглийнхээ улмаас үхэх тавилантай хүн төрөлхтөн
зөвхөн Бурханы ивээлээр мөнх аминд хүрч чадна.
Бурхан Ариун Эцэгийн үе, Ариун Хүүгийн үе,
Ариун Сүнсний үед амийн замыг заах үед
тэр үгэнд итгэн Сионд ирж,
амийн Алгасал баярыг тэмдэглэдэг хүмүүс аврагдаж,
харин үгэнд нь итгэдэггүй, дагадаггүй хүмүүс
эцэст нь шийтгэгдэх болно.
“Учир нь нүглийн хөлс нь үхэл,
харин Бурханы бэлэг бол
бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.”
Ром 6:23
“Бурханы тушаалууд хийгээд
Есүст итгэх итгэлийг сахидаг
ариун хүмүүсийн тэвчээр энд байна.”
Илчлэл 14:12
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал