Дуулгаваргүй хүн хуучин гэрээний түүхэнд гарсанчлан
Канаан нутаг буюу тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй.
Мөн анхандаа дуулгавартай байснаа
дараа нь дуулгаваргүй болсон Зедекиа хаан,
талыг нь дуулгавартай дагаад
талд нь дуулгаваргүй хандсан Саул хаан,
анхнаасаа эцсээ хүртэл дуулгаваргүй байсан хүмүүс нь биш
Хургыг хаашаа ч явсан эцсээ хүртэл
дуулгавартай дагадаг хүмүүс аврагдана.
Хурга болж ирсэн Ан Сан Хун Христ
“Бурханы үгэнд дуулгавартай хүн
тэнгэрийн хаанчлал явна” гэж
Библиэр дамжуулан хөдөлшгүйгээр баталж,
“Эх Бурханы сургаалыг сайн дагавал
бодоо ч үгүй сайхан зүйлс их тохионо” гэсэн сургамж үгээ
хүн төрөлхтөнд үлдээсэн.
“Өнөөдөр миний та нарт тушааж буй
бүх тушаалыг та нар ёсчлон дага.
Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгөдөд чинь
ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм.
... Энэ нь чиний зүрхэнд юу байсныг,
тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд
мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.”
Дэд хууль 8:1–2
“Өөрийнхөө амралтад эс оруулна гэж
Тэр хэнд андгайлсан бэ?
Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү?
Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид хардаг.”
Еврей 3:18–19
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал