Хүн төрөлхтний Аврагч Бурхан Алгасал баяраар дамжуулан
бидэнд нүглийн уучлал төдийгүй
мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөл өгч,
Алгасал баяр сахидаг хүмүүс Бурханы ард түмний хувиар
тэнгэрийн иргэний харьяалал авч,
авралд хүрнэ гэдгийг хүчтэйгээр тунхагласан.
2000 жилийн өмнө ирсэн Есүс ч,
энэ үед ирсэн Ан Сан Хун Христ болон Эх Бурхан ч
Алгасал баяр сахихгүйгээр
зөвхөн амаараа Бурханыг дуудах нь
хоосон итгэл гэж зааж өгсөн.
Түүнчлэн тогтоогдсон цагт
Алгасал баяр сахиж чадаагүй хүмүүст
Бурхан хоёр дахь Алгасал баяр өгсөн шалтгаан нь
Алгасал баяр бол Бурханы жинхэнэ ард түмнийг ялгадаг
маш чухал баяр болохоор тэр юм.
Израилийн хөвгүүдээр тогтоогдсон цагт нь Алгасалыг сахиул.
Гэтэл үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн
тэр өдөр Алгасалыг сахиж чадсангүй. ...
ЭЗЭН, Мосетэй ярин... Алгасалыг сахиж болно.
Тэд үүнийг хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн
үдшийн бүрийгээр сахиж, ...
Алгасалыг сахихгүй хүн байх аваас...
тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ.
Тооллого 9:2-13
Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина.
Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон
тэнгэрийн хаанчлалд орохгүй.
Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг
үйлдэгч нь л орно.
Матай 7:20-21
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал