Тахилд нүгэлтнүүдийн гэмшил ба Бурханы эвлэрүүлэл агуулагддаг.
Бурхан Адам Ева хоёр хүн төрөлхтний анхны нүгэл үйлдсэний дараа
амийн жимс рүү дахин очиж чадах тахилыг Каин Абел хоёрт өгсөн.
Энэ нь Мосегийн үеийг өнгөрөөн,
шинэ гэрээнд ирээд мөргөл болон өөрчлөгдсөн.
Бурханд өргөх мөргөл үгүй бол нүглийн уучлал хэзээ ч бидэнд өгөгдөхгүй.
Хуучин гэрээний бүх мөргөлд
нүгэлтний оронд амьтны цус урсгасан боловч
шинэ гэрээнд Есүс Христ Өөрөө нүглийн тахил болж
золиос амссан тул тэрхүү золиосоор тогтоосон бүх мөргөлийг
бид сүнсээрээ, үнэнээр сахих ёстой.
Есүс Тэргүүн тахилч болсон гэдэг нь
бид мөргөлийг үргэлжлүүлэн сахих ёстой гэсэн утгатай.
Бурханы сүмийн итгэгчид Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг
бүх мөргөлийг сүсэглэн сахиж,
Бурханы амласан нүглийн уучлал ба
тэнгэрийн хаанчлалын найдварыг өвөрлөн урагшилж байна.
“Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд
Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.” [Еврей 5:9-10]
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал