Уур амьсгал маш бага өөрчлөгддөг халуун орны модонд өсөлтийн цагираг нэг их үүсдэггүй бол цаг агаарын өөрчлөлт, хортон шавьж, ган гачиг, үерт нэрвэгдсэн модонд өсөлтийн цагираг тод байдаг. Үүнтэй адил хүн бүрд “тэнгэрийн хаанчлалын төлөө ямар амьдралаар амьдарсан бэ?” гэдгийн тухайд сүнслэг өсөлтийн цагираг байдаг. Тиймээс нэг сүнс аварна гэсэн чин сэтгэлээр Бурханы хүслийг хэрэгжүүлэх нь чухал юм.
Хүн бүр өдөр болгон гэртээ ч бай, сүм дээр ч бай тэнгэрийн сүнслэг өсөлтийн цагираг бий болгож байдаг. Сайн мэдээ тунхаглахдаа, мөргөл тэмдэглэхдээ, залбирахдаа ямар сэтгэлээр цагийг өнгөрөөсөн нь бидний тэнгэрийн сүнслэг өсөлтийн цагиргийг тодорхойлдог. Хүн бүр үүний дагуу ерөөл, шагнал хүртэх болно.
Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа. Илчлэл 22:12
Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Галат 6:8-9
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал