Дэлхийн 1/4-ийг эзэлж, Бурхан шиг хүндлэгдсэн Александр хааны амьдрал дэмий хоосноор дуусав.
Эд материалын ертөнцөд бүхнийг олж авсан ч мөнхийн ертөнцийг мэдэхгүй бол хүмүүний амьдрал утгагүй хоосон юм.
Материаллаг ертөнцөд хүмүүний хүсдэг эрх мэдэл, эд хөрөнгө, нэр алдар гээд бүхнийг авсан ч мөнхийн ертөнцөд бэлдээгүйдээ түүний төгсгөл нь үхэл л байлаа.
Энэ хорвоогийн эд баялаг, алдар нэр, эрх мэдэл удаан үргэлжилдэггүй. Үхэл тулаад ирвэл ямар ч ашиггүй.
Тиймээс л Ан Сан Хун Христ мөнхийн баяр хөөртэй сүнсний ертөнцөд бэлдээрэй хэмээн айлдсан юм.
Учир нь бидний эх үндэс махан бие биш сүнс. (Иох 6:63)
Мөнхийн ертөнцийг мэдэхгүй амьдрал нь хоосон амьдрал юм. Энэ газрын богино амьдрал нь мөнхийн ертөнцөд бэлтгэх цаг хугацаа. Мөнхийн сүнсний ертөнц рүү явахын тулд яах ёстой юм бол? Үхэл зовлонгүй мөнхийн сүнсний ертөнц рүү үхлийн биеэр явж чадахгүй. Энэ газарт мөнх амийг авсан хүн л явах юм. (1Кор 15:50)
Тэгвэл мөнх амийг яаж авах вэ? Есүсийн мах, цусыг идэж уувал мөнх амьтай болно гээд (Иох 6:54) Алгасал баярын талх, дарсыг Есүсийн мах, цус гэж Библид амласан юм. (Мат 26:26)
Тиймээс Алгасал баяраар мөнх амь авсан хүмүүс сансар огторгуйд эрх дураараа аялах сүнсний ертөнц рүү явах юм. Материаллаг ертөнцөд улайран амьдралаа дэмий үрэхийн оронд мөнхийн сүнсний ертөнцөд найдан, ариун мөнх амийн амлалт болох Алгасал баярт оролцохыг хүсэж байна.
Бурханы сүм бол энэ дэлхий дээрх шинэ гэрээний Алгасал баярыг сахидаг цорын ганц сүм.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал