Зарим хүмүүс Библийг зүгээр л Израилийн түүхийн ном, үлгэр домог гэж үздэг.
Харин Библи нь 1600 жилийн турш өөр өөр ажилтай, өөр өөр насны олон арван хүний өөр өөр цаг үед бичсэн түүхийн хамгийн эртний ном юм. Хамгийн гайхалтай нь 1600 жил дамнасан бичээсүүд өөр хоорондоо зөгнөл, биелэлтийн холбоотой.
Тэдгээрээс Кореш хааны зөгнөл болон уг зөгнөлийн биелэлтийг нь судалцгаая.
Кореш хаан Персийн эзэнт гүрнийг байгуулж, дорно дахиныг байлдан дагуулсан хаан юм.
Библид тэмдэглэсэн түүний гавьяа зүтгэлийг харцгаая.
“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. Бурханы ард түмнээс та нарын дунд буй хэнтэй нь ч тэр, Бурхан хамт байг! Тэд Иуда дахь Иерусалим уруу явж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариг. Тэр бол Иерусалимд байдаг Бурхан мөн.” Езр 1:2-3
Уг нь Персийн хаан байж Кореш яагаад Израилийн Бурханыг ийнхүү магтаж, израильчуудыг чөлөөлөө юм бол? Кореш хаан израильчуудыг чөлөөлөхөөс 170 орчим жилийн өмнө бичигдсэн Исаиа номонд өөрийнх нь нэр байхыг тэрээр олж харжээ.
“... Өмнө нь үндэстнүүдийг захируулахын тулд баруун гарыг нь барьсан, Өөрийн тосолсон Корешт ЭЗЭН ийн айлдаж байна. Чамайг нэрээр чинь дуудсан Би ЭЗЭН, Израилийн Бурхан гэдгийг чамд мэдүүлэхийн тулд Би чамд харанхуйн эрдэнэс, далд газруудын нууцалсан эд баялгийг өгнө.” Иса 45:1-3
Вавилоныг эзлэхэд нь Бурхан тусалж байсныг Кореш хаан ухаарч, Библид зөгнөсөн ёсоор израильчуудыг чөлөөлсөн байна. Үүнийхээ ачаар Кореш хаан боолуудыг чөлөөлж, шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн эртний хаан гэдгээрээ өнөө ч магтагдсаар. Есүс дэлхийд ирэхээс 700 орчим жилийн өмнө хүүхэд болж төрөх талаар Библид зөгнөсөн байдаг.
“. . . “Онгон охин хүүхэдтэй байж, хүү төрүүлж, түүнийг Иммануел гэж нэрлэнэ”. ” Иса 7:14
Энэ зөгнөлийн дагуу Бурхан онгон бүсгүй Мариагийн биеэр дамжин Есүс болон төржээ (Мат 1:18-23). Түүнээс гадна Есүс хэрхэн зовох талаар ч Библид нэгд нэггүй зөгнөсөн юм.
“Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, ... Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.” Иса 53:3-5
Энэ зөгнөл ёсоор Есүс жадаар хатгуулж, ташуурдуулсан билээ (Мат 27:26-35, Иох 19:34). Библийн зөгнөлүүд бичигдсэн тэр үедээ бол хүмүүст ойлгомжгүй байсан ч харин бүгд биелсэн байдаг.
Тиймээс зөгнөлийг бүү басамжил хэмээн Библи бидэнд анхааруулдаг билээ (1Тес 5:20).
Библийн зөгнөлийг басамжилбал аврагдаж чадахгүй учраас тэр юм.
Үй олон зөгнөл яг бичигдсэн ёсоороо яв цав биелсэн болохоор үлдсэн зөгнөлүүд ч бүгд биелэх болно.
“хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ.” Лук 21:11
Сүүлчийн гамшиг ба аймшигт сүйрэл ирэх үед аврагдахын тулд Сионд хоргодох ёстой гэж Библид заадаг.
“Цугларцгаа, Сион тийш тугаа босго! Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.” Иер 4:5-6
Бурханы баяр тэмдэглэдэг Сион нь Бурханы амласан авралын хоргодох газар юм (Иса 33:20).
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь Библийн сургаалын дагуу Бурханы баяруудыг тэмдэглэдэг дэлхийд цорын ганц сүм, Сион юм.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал