Бурхан Алгасал баярын хүч чадлаар Мосе болон ард түмнийг Египетээс чөлөөлсөн. Израильчуудын 38 жил сахиагүй Алгасал баярыг Бурхан Канаан орохынх нь яг өмнө сахиулсан. Мөн Есүс ирээд шинэ гэрээний Алгасал баяраар хүн төрөлхтөнд мөнх амь өгсөн. Эдгээрээс бид “Алгасал баяр” нь хүмүүс бидний өвөг дээдсээсээ заавал сурах ёстой чухал тушаал гэдгийг мэдэж болно.
1600 орчим жилийн турш сахиагүй шинэ гэрээний Алгасал баярыг өнөө үед Ан Сан Хун Христ дахин зааж өгч, эдүгээ дэлхий дахины Бурханы сүмийн итгэгчид Эх Бурханы удирдлаган дор Алгасал баярыг ариунаар сахиж байгаа нь уг баярт Бурханы хүүхэд болгох гайхалтай ерөөл шингэсэнд байгаа юм.
“Хэрэв чи Бурханыг хайж, төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйх юм бол, хэрэв чи цэвэр бөгөөд зөв шударга бол, Тэр гарцаагүй чиний төлөө Өөрөө босож, чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно. Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно. Өнгөрсөн үеийнхний талаар асууж, өвөг дээдсийнх нь эрэлхийлж байсныг эргэцүүлж бод.”
Иов 8:5-8
“шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? ... Есүс талх аваад, ... —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, ... —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.”
Матай 26:17-28
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал