Бурхан шүтээн шүтэх нүгэлд унасан Израиль ард түмний нүглийг уучилж, хоёр дахь Арван тушаалыг соёрхсон Эвлэрүүлгийн өдрийг сануулахын тулд ариун тооллын 7-р сарын 1-нийг “Бүрээдэлтийн өдөр” болгон тогтоосон. Мөн Бүрээдэлтийн өдрөөр гэмшилд уриалж бүрээ үлээж байсан шиг Есүс ч бас энэ дэлхийд ирээд “Гэмшицгээ” хэмээн хүн төрөлхтнийг гэмшихийг уриалсан.
Тэнүүлч хүүгийн сургаалт зүйрлэл болон Иона Ниневе хотын 120 мянган хүнийг авралд хөтөлсөн түүхээс харсанчлан гэмшлийн түүхийн ард үргэлж Бурханы агуу ерөөл бэлтгэгдсэн байдаг. Өнөө үед ч бид ертөнц рүү хандсан нүд, сэтгэлийнхээ тухайд Иона шиг бүрэн гэмшиж, Ан Сан Хун Христ болон Эх Бурхан руу буцаж ирэхийг уриалсан бүрээг дэлхий дахинд үлээх ёстой.
—Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын эхний өдөр та нар бүрээдэлтээр сануулах бүтэн амралт, ариун цуглааныг сахь.
«Тиймээс Израилын гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь замналын дагуу шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Хилэнц чинь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд бүх гэмт үйлдлээсээ эргэ, эргэгтүн.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал