Мосегийн хүлээн авсан анхны Арван тушаалыг
израильчууд алтан тугал шүтсэнээс болж хагалсан.
Үүний дараа израильчууд нүглээ ухаарч, гэмшихэд
Бурхан уучлалын тэмдэг болгон өгсөн
хоёр дахь Арван тушаалыг аваад бууж ирсэн өдөр нь
Эвлэрүүлгийн өдрийн үүсэл болсон.
Хүн нүгэл үйлдвэл тэр нүгэл нь Эвлэрүүлгийн өдөр хүртэл
ариун газар болох Бурханд түр шилждэг.
Тэргүүн тахилч ариунаас ариун газарт орж,
цус цацах ёслол хийсний дараа нүгэл бүрэн уучлагддаг.
Үүн шиг өнөө үед ариунаас ариун газар болох Иерусалим
өөрөөр хэлбэл Эх Бурханы ивээлийг хүлээн авахгүйгээр
хэн ч бүрэн төгс нүглийн уучлал, авралд хүрч чадахгүй.
“Ариун газар, уулзалтын майхан,
тахилын ширээ зэрэгт зориулан эвлэрүүллийг хийж дуусаад,
Аарон амьд ухныг авчраг.
Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж,
Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл,
бүх нүглийг түүн дээр улайж,
тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд,
сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулаг.
Бүх хилэнцийг эзгүй газар уруу ухна өөр дээрээ үүрэн явах бөгөөд
мөнөөх хүн ухныг зэлүүд талд суллаж тавих ёстой.
Леви 16:20-22
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал