Хэрэв бид Бурханы амлалтуудыг зөрчиж, ариун байдал ба итгэл сүсэгт байдлаас эргэвэл шүүгдэх болно. Ноагийн үед, Содом, Гоморра болон энэ сүүлчийн үед Бурхан ертөнцийг шүүх болсны цаад учир нь хүмүүст Бурханыг орхиж, тэрслүү, хорон муу, завхай болсон ийм нийтлэг тал байсан.
Өнөөгийн бид Ноа шиг хараахан хараагүй зүйлдээ ч бат итгэх итгэлтэй байх ёстой. Бурханы сүм нь Библид зөгнөгдсөн “Хорон муу ертөнцийг галаар шүүнэ” гэсэн зөгнөлд итгэж, ертөнцийг гамшгаас аврахын тулд Бурханы амлалтыг агуулсан шинэ гэрээний Алгасал баярыг тунхагладаг.
Тэр үеийн дэлхий усан галавт автан, устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. 2Петр 3:6-7
...Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Гэтлэл 12:11-13
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал