Рехобоам, Саул, Уззиа, Ахаз, Зедекиа зэрэг хаад
хаанчлал нь хүчирхэгжихийн хэрээр
өөрсдийгөө өргөмжилж, бардам болсон.
Эцэстээ Бурханы эсрэг нүгэл үйлдэж, сүйрсэн.
Нөгөөтэйгүүр Иотам, Давид, Даниел болон түүний гурван найз
Бурханд цаг ямагт итгэмжтэй байж, Бурханаас ерөөл хүртсэн.
Энэ нь өнөө үед Бурханы сүмийн итгэгчдийн дагаж мөрдөх ёстой
итгэлийн зүг чигийг харуулсан чухал сургамж юм.
Орчин нөхцөл, нөхцөл байдлаас шалтгаалан гуйвдаг итгэлтэй биш,
үргэлж Бурханд үнэнч итгэлээр
Ан Сан Хун Христ болон Эх Бурханы тусламжинд итгэн,
Бурханы үгийн дагуу сайн мэдээний ажил гүйцэтгэх ёстой.
Тэгж гэмээнэ Бурхан Сионыг Давидын хаанчлал шиг хүчирхэг болгож,
цэцэглэн хөгжүүлж, дэлхий даяар нэр хүндтэй болгоно.
“Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд
тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж,
үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд
ЭЗЭНий зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм.
Тиймээс ЭЗЭН түүнийг үхэлд үлдээж,
хаанчлалыг Иессийн хүү Давид уруу эргүүлсэн билээ.”
1Шастир 10:13-14
“Иотам өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө зөв замаар явсан учраас хүчирхэгжсэн юм.”
2Шастир 27:6
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал