Есүс баян хүн ба Лазарын сургаалт зүйрлэлээр
хүн төрөлхтөнд энэ дэлхий дээрх амьдрал нь
төгсгөл биш гэдгийг заасан.
Лазар хэдийгээр дэлхий дээр ядуу зүдүү байсан ч
тэнгэрийн хаанчлалд очих найдвар тээн,
аянчны амьдралаар амьдарч, эцэстээ аз жаргал олсон.
Эсрэгээрээ баян хүн нь тансаг амьдарч байсан ч
тэнүүлч хүний амьдралаар амьдарсан.
Тэрээр тэнгэрийн хаанчлалд бэлтгэж чадаагүй учраас
эцэстээ тамд тарчилсан.
Ан Сан Хун Христ болон Эх Бурхан
Абрахам, Мосе гэх мэт итгэлийн өвөг дээдэс
“Бид энэ дэлхий дээр гаднынхан ба аянчид” гэж гэрчилсэн
Библийн тэмдэглэлээр дамжуулан
бүх хүн төрөлхтөнд буцах ёстой жинхэнэ эх нутаг бол
тэнгэрийн хаанчлал гэдгийг ухааруулсан.
Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр,
харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж,
өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба
түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч
итгэл дотроо нас барсан билээ.
Еврей 11:13
Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ.
Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. ...
Би та нарт орон байр бэлдэхээр явна. ...
Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.
Иохан 14:1-3
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал