Адам Ева хоёр “Сайн муугийн жимснээс бүү ид” гэсэн
Бурханы хуулийг мартсан учраас нүгэл үйлдсэн шиг
бид хэзээ ч бай Бурханы хуулийг мартвал
нүгэл үйлдэж, гамшигт өртөнө.
Өнөө үед ч мөн ертөнц Бурханы хуулийг буюу
шинэ гэрээний Амралтын өдрийг, Алгасал баярыг мартаж,
тэдгээрийг сахидаггүй учраас
сүүлчийн гамшиг ирнэ гэж Бурхан айлдсан.
Хүн төрөлхтөн бол тэнгэрт нүгэл үйлдэж,
дэлхий рүү хөөгдсөн нүгэлт сүнснүүд (тэнгэр элч нар) юм.
Тэд энэ дэлхий дээр амьдарч байхдаа
Бурханы үгийг дагаж байж л тэнгэрийн хаанчлалд буцаж чадна.
Хезекиа хаан Бурханы үгийн дагуу хуулийг
(Алгасал баярыг) сахиснаар ерөөл авсны адил
Бурханы сүм Бурханы хууль буюу шинэ гэрээг сахиснаар
Бурханы хүслийг үйлддэг.
“Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг,
шийдвэрүүдийг нь сахилгүй
өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил.”
Дэд хууль 8:11
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон
тэнгэрийн хаанчлалд орохгүй.
Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.
Тэр өдөр Надад олноороо
“Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр...
олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. ...
“Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар
Надаас зайл” гэж хэлнэ.”
Матай 7:21-23
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал