Ноа урт удаан хугацаанд ганцаараа бүхээг барьж тэрээр ганцаардаж байсан ч Бурханы ерөөлд итгэсэн. Мосе Египетэд ханхүүгийн хувиар эдлэх яруу алдраас илүү Бурханы ард түмэнтэй хамт зовох нь дээр гэж үзсэн. Элч Паул олон зовлон зүдгүүртэй тулгарсан ч хүмүүст тэнгэрийн хаанчлалыг өгч чадаж байгаадаа баяртай байсан. Үүн шиг Бурханы сүмийн итгэгчид ч өөрсдийн загалмайгаа үүрч, итгэлийн замаар баяртайгаар алхдаг.
“Тэнгэрийн хаанчлалын найдвар байгаа биш үү?” гэж тэнгэр Эх үргэлж бидэнд сануулдаг. Тиймээс итгэгчид ч бай, тэргүүлж яваа зөнч нар ч бай, ер нь хэн ч бай өөрийн загалмайгаа үүрч, яг өмнөө байгаа саад бэрхшээлийг биш тэрний дараа ирэх бидэнд бэлтгэгдсэн тэнгэрийн хаанчлалын ерөөлийг харах ёстой.
Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. Еврей 11:26
Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. ... Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Ром 8:13-18
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал