“Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно” гэж бичсэн, мөн Есүс “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл загалмайгаа авч Намайг дага” гэж айлдсанчлан тэнгэрийн хаанчлалын яруу алдрын төлөө амьдардаг бүх хүний амьдралд түр зуурын зовлон бэрхшээл тулгарах нь гарцаагүй.
Есав, Искариотын Иудас нар махан биеийн дагуу амьдарч, нүглийн зугаа хөөж, эцэст нь тэнгэрийн орны ерөөлийг алдсан. Харин Мосе, Иаков, Даниел болон түүний гурван найз тэнгэрийн орны баяр баясгаланг илүүд үзэж, зовлон бэрхшээлийг даван туулсан юм. Үүнтэй адил Бурханы сүмийн итгэгчид ч Бурханы амласан тэнгэрийн орны баяр баясгаланд найдвар тавьж, Түүний тушаасан ёсоор шинэ гэрээний Амралтын өдөр болон Алгасал баярын ерөөлийг тунхаглах үйлсэд бүх сэтгэлээ зориулдаг.
Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. Еврей 11:24-26
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал