Сайн мэдээний ажлын амжилт эсвэл бүтэлгүйтэл нь Бурханд итгэх итгэл маань хэр хүчтэй байхаас хамаарна. Бурхан Гидеоны үе, Иошуагийн үеийн тулалдаанд урьдчилж харуулсанчлан эргэн тойрны орчин, нөхцөл байдлаас болж итгэл нь ганхах хүмүүсийг Бурханы цэргээс хасаж, зөвхөн Бурханд итгэх бат итгэлтэй хүмүүсээр дамжуулан ялалтын түүхээ бичдэг.
Бурхан бүх цаг үеийг хүний төсөөлж ч чадахааргүй арга барилаар удирдаж ирсэн. Ариун Сүнсний үед ч Ан Сан Хун Христ болон Эх Бурханы “Ертөнцийг авар” гэх үгэнд бүрэн итгэж урагшилбал хаанчлалын сайн мэдээг гүйцээх тэнгэрийн цэргийн үүргээ биелүүлнэ.
Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. 2Тимот 2:3-4
Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Матай 28:18-20
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал