Израильчууд Египетээс гарах үед Египет даяар гамшиг буусан ч израильчуудад буугаагүй. Энэ бол Бурханы гэрээ байгаа газар ба гэрээ байхгүй газрын ялгаа байсан юм. Бурханы тушаал буюу шинэ гэрээний Алгасал баярыг сахидаг газар орсон ч, гарсан ч үргэлж ерөөл хүртэж, дэлхийн бүх үндэстнээс дээгүүр өндөрт тавина гэсэн Бурханы агуу амлалт бий.
Исаиа, Зефаниа, Петр эш үзүүлэгч нар дэлхий ертөнц Бурханы Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг шинэ гэрээг сахиагүйн улмаас энэ дэлхийд үлэмж галан гамшиг бууна гэж гэрчилдэг. Хүн төрөлхтөн Бурханы гэрээг сахисан цагт л Эцэг Ан Сан Хун Христ болон Эх Бурханы хүүхдүүд болж, аливаа гамшиг дунд Бурханаар хамгаалуулна гэж Библи гэрчилдэг.
Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. ... Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. Дэд хууль 28:1-6
Чи эдгээр бүх үгийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний хилэнц юу юм бэ? Эсвэл бид Бурхан ЭЗЭНийхээ эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ. Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд... хуулийг минь сахилгүй Намайг орхисон билээ” гэж ЭЗЭН айлдаж байна. Иеремиа 16:10-11
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал