Бурханы хүүхдүүд Бурханы сургаалын дагуу ертөнцийн гэрэл ба давс болж, сайн үйлсээрээ Бурханы яруу алдрыг харуулж, хүн төрөлхтнийг шинэ гэрээний үнэнээр Бурханы энгэрт хөтлөх үед Бурхан баярлаж, ирээдүйд Түүний өмнө зогсох өдөр тэдэнд бялхам ерөөл хайрлах юм.
Ариун Сүнсний үед Ан Сан Хун Христ болон Иерусалим тэнгэр Эхийг хүлээн авсан бол үүнээс хойш ертөнцөөс сурсан муу зуршлаа хаяж, христчин хүний хувиар шинэ хүн болох ёстой. Энэ ертөнц улам бүр сүсэг бишрэлгүй болж, тэрсэлж, бузар муу нь ихсэх тусам бид Ноа, Лотын үеийнх шиг Бурханы шүүлтийн өдөр ойрхон байгааг ухаарч, улам илүү итгэл сүсэгтэй амьдрах ёстой.
Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Ром 12:1-2
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал